Гандантэгчэнлин хийдийн лам нар Сар шинийг угтан бүх нийтийн их цэвэрлэгээ хийж байна

Цагаан сар дөхөж байгаатай холбоотойгоор иргэд Гандантэгчэнлин хийдийг зорих нь ихэсдэг. Тиймээс тус хийдийн лам нар нийгмийн хариуцлагын хүрээнд бүх нийтийн их цэвэрлэгээ хийн, Сар шинийг угтан цас мөсөө цэвэрлэж байна. Бүх байгууллага  ойр орчмын 50 метр хүртэлх газрын цасаа цэвэрлэх үүрэгтэй.Тиймээс Монгол түмний уламжлалт баярыг тохиолдуулан Гандантэгчэнлин хийдийн 500 гаруй лам хуварга, ажилтан хийдийн дотор, гадна орчны явган хүний зам талбайг цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсэхээс  сэргийлж байна.