Санал асуулгад оролцогчдын 60 хувь нь тэгш, сондгойгоор зорчихыг дэмжихгүй гэжээ

Замын хөдөлгөөний түгжрэлтэй холбоотойгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг нийслэлээс хийж буй. Сар гаруй хугацаанд хэрэгжсэн шийдвэрийн хугацаа маргааш /дуусна. Тус зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31,  замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Тиймээс автомашины улсын дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь үр дүнтэй гэж албаныхан үзэж буй аж.

Гэхдээ иргэдийн саналыг харгалзаж шийдвэр гаргах юм байна. Одоогоор санал асуулгад 2222 хүн саналаа өгсөн бөгөөд үүнээс 60 хувь нь дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг дэмжихгүй гэжээ.