Маргааш Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орно

Өнөөдөр ихэнхи нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар, өдөртөө Халх голын сав газраар ялимгүй цас орно. 

Маргааш буюу 31-ний өдөр Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 2-р сарын 01-ний өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 02-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 03-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно.

Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 30-ны өдөр нутгийн зарим газраар, 31-ний өдөр говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38-43 градус, өдөртөө -28-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -32-37 градус, өдөртөө -22-27 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -19-24 градус, өдөртөө -9-14 градус, бусад нутгаар шөнөдөө -25-30 градус, өдөртөө -15-20 градус хүйтэн байна.