Иргэн та хувьцааны мэдээллээ шалгах хэрэгтэй. Таны нэр дээр хэчнээн ширхэг хувьцаа байгаагаа мэдэхийн тулд https://1072.ett.mn/mn/check сайтад хандан регистрийн дугаараа оруулснаар хувьцааны тоо ширхэг болон дансны талаар тодорхой мэдээллүүд гарч ирнэ. Хэрэв онлайнаар шалгах боломжгүй бол энгийн утасны тарифтай 1800 1072 дугаараас лавлах эсвэл 158989 дугаарт регистрийн дугаараа латин үсгээр бичиж илгээснээр хувьцааны мэдээллээ авч болох юм.
Шинээр хувьцаатай болсон хүүхдүүд, иргэд яах ёстой вэ?
Шинээр хувьцаа эзэмшигч болсон иргэд брокерын компанид үнэт цаасны данс нээлгэснээр хувьцаагаа өөрийн нэр дээр баталгаажуулна. Үнэт цаасны данс нээлгэхдээ зөвхөн хүүхдийн өөрийн нэр дээрх, хадгаламжийн эсвэл халамжийн арилжааны банкны дансыг бүртгүүлнэ. https://www.mse.mn/mn/brokers/78 сайтад хандан албан ёсны үйл ажиллагаа явуулж буй компаниудаас сонгох боломжтой.