Асаалттай тогоотой гэртээ цоожлогдсон хоёр ойтой хүүг аварчээ

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-ний 19 цаг 19 минутад БЗД-ийн 14 дүгээр хороонд "Хоёр настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэртээ цоожлогдсон цахилгаан тогоо залгаатай байгаа. Туслаарай" гэх дуудлага ОБЕГ-т иржээ. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг яаралтай очиход И /2 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ хүү гаднаасаа цоожлогдсон байсныг хаалгыг нь онгойлгон, хүүг эсэн мэнд ээжид нь хүлээлгэн өгсөн байна.