Иргэн Д энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Lexus” маркийн тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнийг удаан хугацаагаар хаан зогсож, дуудлагаар явж байсан яаралтай түргэн тусламжийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулжээ.
Тээврийн цагдаагийн албанаас дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.