Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан боллоо

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан өчигдөр боллоо.

Шуурхай хуралдааныг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо удирдаж явууллаа.

Хуралдааны эхэнд өнгөрсөн шуурхайгаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлуудын мэдээллийг танилцуулав.

Цаг үеийн ажлууд, төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааны чиглэлээр дэд сайд Э.Золбоо дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:

1. Барилга, хот байгуулалтын яам, Оросын Холбооны Улсын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн яам хооронд зурсан протоколын дагуу төлөвлөгөөг батлуулж, ажлыг эрчимжүүлэх,

2. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд барилгын дүүргэгч материал болох хар чулуу үйлдвэрлэх боломжийг судлаж танилцуулах,

3. Алтанбулаг болон Замын-Үүдийн барилгын материалын сорилт шинжилгээний лабораторид цэвэр ус дамжуулах PVC хоолойнд химийн шинжилгээ хийх боломжийг судлах, мөн тоног төхөөрөмжүүдийн худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа нарийн судалгаа хийх,

4. Дорнод аймгийн цэвэрлэх байгууламжийн гэрээ дууссан асуудлыг яаралтай шийдвэрлэж, албан тоот төлөвлөж хувийг Польшийн ЭСЯ-нд хүргүүлэх,

5. Солонго-1,2 төслийн ажлыг эрчимжүүлэх, Үндэсний орон сууцны хороог яаралтай хуралдуулах, сургууль цэцэрлэгийн газрын асуудлыг төлөвлөж нийслэлтэй хамтран шийдвэрлэх,

6. Улаанбаатар хотын шинэ ТЦБ 2025 оны 5 дугаар сард ашиглалтад орох үед Туул коллектор-1-ын асуудлыг шийдвэрлэх,

7.“Президент спорт цогцолбор”-ын төсвийн асуудлаар Сангийн яамтай уулзалт зохион байгуулах,

8. BIM зөвлөх үйлчилгээний ажлын явцын талаар танилцуулах,

9. “Барилгын материалын аюулгүй байдлын техникийн зохицуулалт”-ын төслийг батлуулах тухай ЗГ-ын тогтоолын төслийг бэлэн болгох чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг даалгав гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.