Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангахыг зөвлөж байна

Ойрын хоногуудад говь, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байх тул, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.

Хол, ойрын замд тээвэрлэлтэд гарахдаа тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах, замын нөхцөл байдалд тохирсон хурдыг сонгож зорчино уу.