Өнөөдөр НӨАТ-ын сугалааны азтанууд тодорно

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-нд НӨАТ-ын сугалааны азтанууд тодорно.

Энэ удаагийн НӨАТ-ын сугалааны тохиролд нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авсан төлбөрийн баримтууд хамаарах юм. Сугалааны тохирлыг “Боловсрол” суваг телевиз болон гар утасны “E Barimt” аппликейшнаар шууд дамжуулна.

Сугалаагаар:

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
  • 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой.