Баянхонгор, Өвөрхангай аймгийн зарим газарт шуурчээ

Өнгөрсөн хоногт Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн зарим газраар цас орж, Баянхонгор, Өвөрхангай аймгийн зарим газраар явган шуурга шуурлаа. 

Харин өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн уулархаг нутгаар 12-14 м/с хүрч салхи ширүүснэ.

Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө 11-14 хэм хүйтэн байна.