Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2024 оны 02-р сарын 26-ны 20 цагаас 02-р сарын 27-ны 20 цаг хүртэл
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эхээр 37-42 хэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 30-35 хэн, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 26-31 хэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр 14-19 хэн, бусад нутгаар 21-26 хэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 19-24 хэн, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 хэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэн, бусад нутгаар 10-15 хэн хүйтэн байна.
- УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 хэн, бусад хэсгээр 23-25 хэн, өдөртөө 13-15 хэн хүйтэн байна.
- БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 30-32 хэн, өдөртөө 15-17 хэн хүйтэн байна.
- ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 31-33 хэн, өдөртөө 14-16 хэн хүйтэн байна.