Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа агентлагууд гуравдугаар сарын 1 гэхэд Яармаг дахь шинэ байр руу нүүнэ хэмээн Хотын дарга мэдэгдэж байлаа. Тэгвэл энэ хугацаа хойшилж, дөрөвдүгээр сардаа багтан нүүхээр болжээ. НЗДТГ нүүвэл тус байранд Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хороо төвхнөх юм.
Харин хуучин буюу Төв талбайн баруун талын гурван давхар байрыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөрөнгийн менежмент хийхээр олон нийтэд нээлттэй тендер зарлах юм байна. Нийслэлийн төр, захиргааны дээрх байгууллагад 2000 орчим хүн ажилладаг. Тэд нүүвэл хотын түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэж албаныхан тооцоолжээ. Яармаг дахь Хангарьд ордны барилгыг 2018 онд барьж, 2021 онд эхний хэсгийг ашиглалтад оруулсан юм.с