Ирэх сарын 1-нээс хэрэгжих цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг ирэх 04 дүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх төсвийн зохицуулалт, цалин тэтгэврийн нэмэгдлийн талаар танилцууллаа. 

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ:

  • Төрийн бүх албан хаагчдын цалинг 10%-иар
  • Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20%-иар нэмэгдэнэ. Үүнд нийт 225.2 мянган хүн хамрагдана.

ОРОН НУТГИЙН НЭМЭГДЭЛ:

  • Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40%-иар
  • Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20%-иар тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.
  • Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.
  • Тэтгэвэр, тэтгэмж 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ.