СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүйтний эрч суларч дулаарах тул айл өрхүүд шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 62 дугаар тогтоолоор улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын даргын 01 дүгээр тушаалаар “Шуурхай бүлэг” байгуулан ажиллаж байна.

Шуурхай бүлэг нийслэлийн хэмжээнд үүссэн халиа дошинг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, мал хаваржилтын нөхцөл байдалд хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт халиа дошин үүсэж, айл өрх ус, мөсөнд автахаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний төлөвлөгөө баталсан. Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларч өдөртөө цаг агаар дулаарч байгаа тул халиа урсах, цас мөс хайлж шар усны үерт өртөж болзошгүй айл өрх хашааны гадна тал, ойр орчмын цас мөсөө цэвэрлэж зөөх, шуудуу ухах, шороон далан босгож, шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.