Г.Майцэцэг: Дотоодын үйлдвэрлэл үнэтэй байгаа нь улс төрийн буруу

Үндэсний үйлдвэрлэл, үйлдвэрлэгчидтэй холбоотойгоор “Эксклюзив Медецин” төлөөлөгч Г.Майцэцэг хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр улс төрийн буруу шийдвэр нь үйлдвэрлэл эрхлэгч нарт дарамт учруулж буй талаар ярьж, өөрийн засгийн газарт хүргэх албан бичгийн хариуг нааштайгаар шийдэж өгөхгүй бол суулт зарлана гэдгээ хурлын үеэр илэрхийллээ.

“Эксклювиз Медецин” ХХК нь 2020-4-15-наас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 100 гаруй хүнийг ажлын байраар хангаж яваа эм эмнэлгийн зориулалттай халдвар хамгаалалтын хувцас үйлдвэрлэдэг албан ёсны тусгай зөвшөөрөлтэй хоёр компанийн нэг. Үүсгэн байгуулагч Г.Майцэцэг нь Монгол Улсын Их Хурал 2020-12-31ний өдөр жижиг дунд үйлдвэрлэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн.

Тодруулбал. “Короновирусын халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 9,6 дах заалтыг хүчингүй болгосон бөгөөд импортыг дэмжсэн бодлого баримталсан нь үйлдвэрлэгч нарт хүнд цохилт болсон.

Улмаар МУ-ын ЗГ-ын 2020 оны 132 дугаар тогтоолын хавсралтад Эмнэлгийн хэрэгсэл болох:

  1. Хамгаалалтын битүү өмсгөл комбинзон
  2. Эмнэлгийн нэг удаагийн халад
  3. Хамгаалалтын хормогч
  4. Нэг удаагийн улавч, малгай
  5. Эмнэлгийн зориулалттай нэг удаагийн амны хаалт
  6. Нэг удаагийн хамгаалалтын хувцасны иж бүрдэл зэрэг бэлэн бүтээгдэхүүний Гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн байдаг.

Уг өөрчлөлт нь үйлдвэрлэл эрхлэгч нарт хэрхэн нөлөөлж байгааг “Эксклювиз Медецин” ХХК-ийн үйл ажиллагаа зогссоноор харж болно гэж мэдэгдлээ.

 

 

У.Цогжавхлан