Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст 2024 оны 03 сарын 17-ны өдрийн 23:00 цагийн үед "хүн нас барсан байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус мэдээллийг шалгахад урьдчилсан байдлаар О нар нь баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, улмаар хоорондоо маргалдан Х-г зодож амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд баяр тэмдэглэх нэрээр архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, нэгнийхээ үг, үйлдэлд хүлээцтэй байж хэдхэн хормын уур бухимдлаас эрдэнэт хүний амь хохирч болдог гашуун сургамжийг давтахгүй байхыг зөвлөж байна.