Улаанбаатар хотод 2024 оны гуравдугаар сарын 18-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 2.4 хувиар, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар тус тус өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Тодруулбал өмнөх долоо хоног буюу гуравдугаар сарын 11-ны өдөр Сонгино 3455 төгрөг байсан бол гуравдугаар сарын 18 ны өдөр 3508 төгрөг, өндөг 605 төгрөг байсан бол 635 төгрөг, Төмс 1847 төгрөг байсан бол, 1866 төгрөг болж тус тус өссөн үзүүлэлттэй байна.