Өнөөдөр Дэлхийн усны өдөр тохиож байна. Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтний хамгийн том асуудлыг нэг болоод байгаа цэнгэг усны нөөцийн талаар ярилцъя.
Дэлхийн гадаргын 70 хувь нь ус байгаад байхад бид яагаад усны хомсдолын талаар ярьдаг юм бол? Яг үнэндээ нийт усны 2.5-хан хувь нь л, өдөр тутмын хэрэглээнд ашиглаж болохуйц цэвэр ус байдаг. 2030 он гэхэд Монгол улсын усны хэрэгцээний 43%-ийг хангах боломжгүй болно гэсэн судалгаа гарсан. Энэхүү асуудалд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Усны хэрэглээг багасгах хэд хэдэн арга байдгаас саарал ус дахин боловсруулах технологи билээ. Манай улсын хувьд машин угаалга, барилга байгууламж, уул уурхай, өдөр тутмын хэрэглээ, нойлын ус хүртэл цэвэр ус байдаг.
Саарал ус нь үйлдвэрлэлээс гарч буй ус юм. Бохир ус гэдэг нь бидний ахуйн хэрэглээнд хэрэглэсэн ус төв цэвэрлэх байгууламж руу дамжин очиж байгаа ус. Үйлдвэрлэлээс гарч буй саарал усыг дахин ашиглах нь хамгийн зөв зүйтэй шийдэл. Усыг дахин ашиглах нь тогтвортой хөгжлийн зорилгод нийцэх төдийгүй эдийн засаг, санхүүгийн хувьд олон давуу талтай. Хөгжингүй орнуудад хэрэглэж буй усныхаа 70 хүртэлх хувийг дахин цэвэршүүлэх дэд бүтэц, санхүүгийн нөөц боломж буй бол хөгжиж буй орнуудад энэ үзүүлэлт дөнгөж 8 хувьтай байгаа юм. 1970-аад оноос эхлэн олон улсад хаягдал усыг өндөр чанартай технологиор цэвэршүүлсний эцэст дахин ашиглаж эхэлсэн түүхтэй. Тэрхүү цэвэршүүлсэн усаар ногоон байгууламж услах, гудамж талбай цэвэрлэхэд түгээмэл ашиглаж буй.
АНУ, Австрали, Япон, Герман, Кипр, Саудын Араб, Оман, Йордан зэрэг зарим улс, мужуудад усны дахин боловсруулалтыг хуулиар зохицуулдаг. Тухайлбал, хуурай уур амьсгалтай, гадаргын цэвэр усны нөөц хомс Израиль Улс усны менежментээрээ дэлхийд тэргүүлдэг. Хаягдал ус дахин цэвэршүүлэх, далайн усны давсыг шүүн цэвэрлэх туршлагаараа дэлхийд үлгэрлэж буй тус улсын газар тариаландаа ашиглаж буй нийт усны 90 орчим хувийг цэвэршүүлсэн болон борооны ус эзэлдэг ажээ.
Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд 2030 он гэхэд хүн бүрийг аюулгүй, боломжийн үнэтэй ундны усаар хангах зорилт тавьж, хаягдал усныхаа 60 хувийг дахин цэвэршүүлдэг болох зорилго тавьсан билээ. Хэрэв бид хаягдал усаа дахин боловсруулж, цэвэрлэдэг болбол хүлэмжийн хийн ялгарлыг гуравны нэгээр бууруулах боломжтой ажээ.Жишээ нь оёдлын үйлдвэрт хүнсний үйлдвэрийн хаягдал усыг бүрэн ашиглах боломжтой. Зарим хүнсний үйлдвэрийн технологийг тооцохгүйгээр хүнсний хаягдал усыг ашиглах өргөн боломжтой болохыг ч усны салбарынхан тайлбарлаж байв. Оёдлын үйлдвэрийн хаягдал усыг арьс ширний үйлдвэр ашиглаж болох нь. Үүнийг л саарал усны ашиг гэж нэрлээд байна.