Өмнөговь аймгийн ХГБХХЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Гашуунсухайт боомт орчим амьдарч байгаа зарим айл өрхүүдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж, сургууль завсардсан болон СӨБд хамрагдаж чадахгүй, эрх нь зөрчигдөж буй хүүхдүүдийг илрүүлэх, хүүхэд харах үйлчилгээ ажиллуулах хэрэгцээ байгаа эсэхийг тогтоох зорилго бүхий хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна.