30, 31-нд нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 30, 31-нд нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна.

2024 оны гуравдугаар сарын 29-ний 20 цагаас гуравдугаар сарын 30-ны 20 цаг
хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 хэм, Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 20-25 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 3-5 хэм дулаан байна.