НЭГ. Дараах бараа НӨАТ-аас чөлөөлөгдөнө
- Гаалиар татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хувийн хэрэглээний бараа;
- Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, Нэгдсэн үндэсний байгууллага, түүний төрөлжсөн салбарын хэрэгцээнд зориулан импортоор оруулсан бараа;
- Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл;
- Иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг,
- Орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр,
- Эмчилгээний цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн;
- Хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин механизм, техник хэрэгсэл, тоноглол;
- Монголбанкнаас хийлгэсэн мөнгөн тэмдэгт, мөнгөн дэвсгэрт;
- Борлуулсан алт;
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн;
- Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүн;
- Улс хоорондын шуудангийн илгээмж;
- Газрын тостой холбогдсон машин, техник, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл;
- Газрын тос;
- Чөлөөт бүсэд зорчигчийн худалдаж авсан гурван сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа.
- Банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад хуулийн этгээдээс гаргасан шаардах эрх;
- Үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил;
- Мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн;
- ЖДҮ-ийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл;
- Инновацийн түүхий эд, материал, урвалж бодис;
- Импортын мод, бэлдэц, модон материал;
- Экспортод гаргасан түүхий, угаасан, самнасан ноолуур, арьс шир;
- Соёлын өвийг судалж шинжлэх, сэргээн засварлахад ашиглах материал, техник, тоног төхөөрөмж, бодис, багаж хэрэгсэл;
- Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;
- Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг
ХОЁР. Дараах Үйлчилгээ НӨАТ-аас чөлөөлөгдөнө
- Банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны үйлчилгээ;
- Даатгалын үйлчилгээ;
- Үнэт цаас, хувьцаа гаргах, баталгаа гаргах үйлчилгээ;
- Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн үйлчилгээ;
- Орон сууц хөлслүүлэх үйлчилгээ;
- Боловсролын үйлчилгээ;
- Эрүүл мэндийн үйлчилгээ;
- Шашны байгууллагын үйлчилгээ;
- Төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ.
- Нийтийн тээврийн үйлчилгээ;
- Гадаадын жуулчдад үзүүлсэн /туроператор/ үйлчилгээ;
- Соёлын өвийг сэргээн засварлах үйлчилгээ;
- Оршуулгын үйлчилгээ.
- Мал эмнэлгийн үйлчилгээ.
- Нотариатын үйлчилгээ,
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ.
Сангийн яамнаас баталсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг үндэслэн НӨАТ ногдох болон татвараас чөлөөлөх бараа, үйлчилгээг тодорхойлно гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.