Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 80 дахь км-т эвдрэл үүсэж, тус эгнээгээр автомашин зорчих боломжгүй болсон талаарх мэдээлэл шүүмжлэл дагуулаад байна.
Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яам "Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэн засварлах төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй хоёрдугаар багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэл авто замын 80-81 км-т дөрвөлжин хоолойн буцаан дүүргэлтийн хэсэгт суулт үүссэн.
Одоогоор тус авто замын төсөл хэрэгжүүлэх нэгж, барилгын ажлын зөвлөх, гүйцэтгэгч компаниуд шуурхай арга хэмжээ авч, засварлаж, тэмдэг, тэмдэглэгээ тавьж, осол гэмтлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна" гэв.