Монгол Улсын Засгийн Газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой Их дээд сургуульд элсэн суралцах оюутнууд “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.
- Монгол хэл бичгийн шалгалт 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 10:00-11:40 цагт зохион байгуулагдах юм.
- Шалгалтын даалгаврыг шалгалтын дэвтэр дээр хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар гүйцэтгэнэ гэдгийг зохион байгуулагчид хэллээ.
- Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо 400 байна.
- Монгол хэл бичгийн шалгалтын Улаанбаатар хотын дүүргүүдийн төв байрны мэдээллийг хүргэж байна.