Эрдэнэс Тавантолгой ХК 2023 онд 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж Монгол Улсын 3.5 сая иргэнд 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн.
Компанийн 2023 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газар хяналт хийж зөрчилгүй болохыг тайлагнаснаар өнөөдрөөс эхлэн 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ.
- 1072ш хувьцаатай бол 256,656 төгрөг
- 1063ш хувьцаатай бол 254,482 төгрөг
- 772ш хувьцаатай бол 184,816 төгрөг
- 750ш хувьцаатай бол 179,550 төгрөг
- 536ш хувьцаатай бол 128,318 төгрөг таны дансанд орно.
Эх сурвалж: ЭТТ