Галыг унтраахаар ажиллаж байна

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 10:28 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги,  СХД-ийн онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 29, 26  дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.