“S'Outlets” барилгын дагуух Сэлбэ голын түшиц ханын ажлын явц болон үерийн хамгаалалтын байгууламжийн талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү мэдээлэл өгч, газар дээр нь ажиллалаа.
Тэрбээр, "S'Outlet дэлгүүрийн барилгыг нурааснаар хоёр талдаа нийт 1,5 километр, 4-4,5 метр өндөртэй төмөр бетон хийц бүхий даланг сэргээн босгоно. Өөрөөр хэлбэл, голын гольдролыг нээж, сувагчлалыг бүрэн хангахаар ажиллаж байна. Зураг төсөл, хөрөнгийг 2023 онд хийж дууссан ба энэ ажиллагааны тендерийг зарласан. Нийт 20 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд энэ жил есөн тэрбум төгрөгөөр хийхээр төлөвлөсөн. Мөн тендер авсан компанийг ажлаа бүрэн дуусгасны дараа мөнгөө өгөхөөр гэрээнд тусгасан байгаа" гэлээ.