Чингэлтэй дүүргийн1 дүгээр хороо, “Мөнгөн завьяа” дэлгүүрийн урд талын нүхэн гарцад хийсэн бүтээн байгуулалтыг будгаар шүршиж сүйтгэсэн. Тиймээс нүхэн гарц доторх камерын системийг сайжруулж, бие засах болон будаг шүршсэн хүмүүсийг олж, хариуцлага тооцохыг Хотын дарга холбогдох албаныханд даалгалаа.
Хотын дарга Х.Нямбаатар тус газар ажиллахдаа “Тохижилт, үйлчилгээний ажилчид цэвэрлээд байхад нөгөө талд бүтээн байгуулалтыг энэ мэт сүйтгээд байгаа иргэдэд хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Наймдугаар сарын 1-нээс тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 ам.доллартой дүйцэхүйц буюу 3-3.5 сая болгон нэмэхээр холбогдох тооцоо, судалгааг хийж танилцуулахыг дүүргийн удирдлагуудад даалгана" гэж хэлсэн юм.