Вирусээр үүсгэгддэг менингит нь хамгийн түгээмэл төрөл юм. Ямар ч төрлийн менингит ноцтой байж болох тул менингитийн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй.
Зөвхөн эмч хүн менингиттэй эсэх, түүний шалтгаан юу вэ, хамгийн сайн эмчилгээ юу вэ гэдгийг тогтооно. 1 сараас доош насны хүүхэд, дархлаа султай хүмүүс вируст менингитээр хүндээр өвчилдөг.
Энэ халдвараар та өвчилсөн үед доорх шинж тэмдгүүд илэрнэ.
- Халуурах
- Толгой өвдөх
- Хүзүүгээр хөших
- Фотофоби (нүд гэрэлд илүү мэдрэмтгий байх)
- Нойрмоглох эсвэл нойрноос сэрэхэд хүндрэлтэй байх
- Дотор муухайрах
- Цочромтгой байдал
- Бөөлжих
- Хоолны дуршилгүй болох
- Унтаарах (эрч хүч дутагдах)
- Вируст менингит хөнгөн туссан ихэнх хүмүүс 7-10 хоногийн дотор биеийн байдал сайжирдаг.
Хэрэв танд болон таны эргэн тойрны хүмүүс, хүүхдэд эдгээр шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид хандахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхааруулж байна.