Сэлбэ голоос 50 орчим насны эмэгтэй цогцсыг гаргажээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хорооны "Ар согоот" гэх газар "Сэлбэ голын усанд эмэгтэйн цогцос байна гаргаж өгнө үү" гэсэн дуудлагыг өчигдөр 20:04 минутад Цагдаагийн газарт тус дуудлага иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход "Сэлбэ голын эргээс гурван метр 80-90см гүнд 50 орчим насны нэр хаяг, тодорхойгүй эмэгтэй цогцос байсныг ажиллан гаргаж тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өглөө.