Иргэн О.Батнайрамдал өнөөдөр (2024:4:22) Боловсорлын зээлийн сангийн асуудалтай холбоотойгоор Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөрт гомдол мэдүүлж байгаа талаараа Улсын ерөнхий прокурорын газраас мэдэгдэл хийлээ.
Тэрбээр "Миний бие иргэний хувиар өнөөдөр гомдол гаргаж байна. Боловсорлын зээлийн сангийн асуудлыг 2023 оны тавдугаар сард олон нийтэд ил болсон. Энэ асуудалд нийт татвар төлөгчдийн 360 сая орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа. Гэтэл одоог хүртэл ердөө таван хувь нь эргэн төлөгдсөн. Боловсорлын зээлийн асуудал бол ердөө нэг улс төрийн асуудал биш. Боловсорлын асуудалд бид тэгш бус байдалтай байгаад анхаарах шаардлагатай байна" гэв.
Мөн улс төрийн намуудад хандан Боловсорлын зээлийн асуудалд нэр холбогдсон гишүүдээ нэр дэвшүүлэхгүй байхыг уриаллаа.