Гурилын импортын гаалийн татварыг тэглэх шийдвэрийг маргаашаас буюу тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Энэ асуудалтай холбогдуулан мөн дотоодын тариалан эрхлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний талаар Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Монгол Улсын Засгийн газар УИХ-аас Хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тогтвортой нийлүүлэлт, үнэ өртгийн тогтвортой байдалтай холбоотой тогтоолууд гарсан. Энэхүү хууль тогтоомжийн хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авахаар тогтсон. Хүнсний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж, тавдугаар сарын 1-нээс Монгол Улсын хилээр оруулж ирэх хүнсний хэрэглээний буудай, малын тэжээлийн импортын татварыг тэглэж байгаатай холбогдуулан ямар нэгэн хэмжээ, хязгаар, квот тогтоохгүй байх шийдвэр гаргалаа. Ингэснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тэр дундаа стратегийн буюу хүнсний гурил, малын тэжээл хугацаагүйгээр өнөөдрөөс импортын татваргүй болж байна.
Мөн дотоодод хэрэгцээтэй байгаа улаан буудайг нийлүүлээд илүү гарсан улаан буудайг гадаадын зах зээл рүү экспортлох эрхийг нээж өгөх, боломж бүрдүүлэх талаар тогтоолд тусгасан. Ингэснээр тарифын ямар нэгэн хүндрэлгүйгээр бусад улс руу гаргахад холбогдох байгууллагууд хамтарч ажиллана. Түүнчлэн дотоодын тариалан эрхлэгчдээ дэмжих зорилгоор жил бүрийн улаан буудайн зуу хүртэлх мянган тонныг улсын нөөцөд авах, энэ ажиллагааг харилцан үр ашигтай зохион байгуулах үүргийг ХХААХҮ-ийн яаманд даалгалаа. Гуравдугаарт, тариалан эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих хүрээнд тариалан эрхлэгчдийн сангийн харьяанд байдаг элеваторуудыг аж ахуйн нэгжүүдэ