Эрдэнэт хотын энэ жилийн хаврын улирлын бүх нийтээр мод тарих өдрүүд энэ сарын 9-10-нд тохиож байна.
“Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”, “Ногоон Эрдэнэт хөтөлбөр”-ийн хүрээнд манай аймаг 2030 он хүртэл нийт газар нутгийн 3 хувьтай тэнцэх хэмжээний газарт 10 сая ширхэг мод тарьж ойн зурвас, ойн төгөл, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн.
Энэ хаврын тухайд иргэд, ААНБ, төрийн байгууллагын оролцоотой Тарлан толгой, Сархиа уулын энгэр, Хүрэнбулагийн ам зэрэг 12 байршилд 43 мянга 700 ширхэг мод тарих юм.
Мод тарих бүх нийтийн өдрийг угтан өнөөдрөөс 5-ныг хүртэл Ойн генетик нөөцийн Эрдэнэт” төвд, 6-наас 12-ныг хүртэл А.Амарын талбайд мод, бут, сөөгний үзэсгэлэн гарна.