Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал төрийн өмчит спорт заалыг иргэдэд оройн цагаар үнэ төлбөргүй ашиглуулж болох, эсэх талаар судалгаа хийхийг БТСГ-т үүрэг болгосон.
Үүний дагуу Биеийн тамир, спортын газраас Спорт хорооны “А” заалыг долоо хоног бүрийн лхагва, баасан гарагт 18.00-20.00 цаг хүртэл, “Б” заалыг долоо хоног бүрийн мягмар, лхагва гарагт 18.00-20.00 цагт иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах боломжтой гэсэн мэдээллийг өгөв.
Аймгийн Биеийн тамир, спортын газар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд долоо хоног бүрийн таван өдөр спортын 8 төрлөөр үнэ төлбөргүйгээр хичээллүүлдэг. Иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчлэх цагийг нэмэгдүүлснээр долоо хоногт 400-500, сард 1800-2000 иргэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой гэж үзжээ. Цаашид иргэдийн спорт заалаар үйлчлүүлэх эрэлт хэрэгцээ нэмэгдвэл 6 дугаар сарын 3-наас өдөр, цагийг нэмэгдүүлэх юм.