Өмнөговь аймагт залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр зарлагдлаа

Нутгийн хишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор тус тус батлагдсан “Өсөлтийг өрх бүрд” хөтөлбөрийн хүрээнд Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээг 2024 оны 5 дугаар сарын 6-аас 5 дугаар сарын 20-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн үндсэн харьяат 18-39 хүртэлх насны ажил хайгч залуучуудын дунд зохион байгуулна.
Хөтөлбөрийн сонгон шалгаруулах чиглэл
• Орон нутагт шинэлэг, инновацид суурилсан байх
• Нийгмийн ямар нэгэн асуудлыг шийдвэрлэсэн байх
• Байгаль орчинд ээлтэй, дахин боловсруулагдах
• Хүүхдийн хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх шинэлэг үйлчилгээ
Шалгуур үзүүлэлт
• Өмнөговь аймгийн харьяат, байнгын оршин суугч 18-39 насны залуучууд
• Ажил хөдөлмөр эрхэлдэггүй болон хөдөлмөрийн хэлтэст ажил хайгчаар бүртгүүлсэн байх
• Шинэлэг, инновацид суурилсан бизнесийн санаатай байх
• Санхүүжилтийн 50 хувийг 2 жилийн хугацаанд эргүүлэн төлөх
Шалгаруулалт:
Хөтөлбөрт нийт 12 төсөл шалгарах ба шилдэг 2 санааг 35 сая төгрөг хүртэл, бусад 10 оролцогчид 20 сая төгрөг хүртэлх санхүүжилтийг 50 хувийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр дэмжлэг үзүүлнэ.