Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох яамдын сайд нар мэдээлж байна. Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Өнөөдрийн хурлаар "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал нь зөвхөн нэг сайдын асуудал биш. Бүхий л салбар яамдад хамаарах юм. Энэ зургаадугаар сард ХБХ-ний Хөдөлмөр эрхлэлтийн төвийн барилгын ажлыг дуусгаж, долоодугаар сард бүрэн тоноглож, ашиглалтад оруулахаар ажиллаж