Сүүлийн хоёр мянганы хамгийн халуун зун 2023 онд дэлхийн хойд хагаст тохиосныг мягмар гарагт “Nature” сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд онцолжээ. Хэдий тийм боловч 2023 оны зун урьд байгаагүй аагим халуун байсан ч энэ зун түүнээс ч халуун байж болзошгүйг анхааруулсан байна.
Хүний үйл ажиллагааны нөлөөтэй уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн дэлхийн дулаарал нь цаг уурын "Эль Ниньо" мөчлөгтэй хавсарснаар хэт халалтын “дээд амжилт” дахин эвдэгдэх магадлалтай байгаа аж. Өмнө нь эрдэмтэд 2023 оныг цаг уурын орчин үеийн хэмжилт анх хийж эхэлсэн 1850 оноос хойших хамгийн халуун жил болсон гэж тодорхойлоод байгаа юм. Харин энэ удаад эрдэмтэд төхөөрөмжийн хэмжилтийг уур амьсгалын дахин сэргээсэн модельтой хослуулах аргаар сүүлийн 2000 жилийн цаг уурын бүртгэлийг хийж чаджээ.
Судалгаагаар өнгөрсөн зуны хэт халалт орчин үеийн түүхэн дэх бүх дээд үзүүлэлтүүдээс даваад зогсохгүй өмнөх тооцооллоор түүхэн дэх хамгийн халуун зун гэж тооцогдож байсан МЭ 246 оны зуны дундаж температураас Цельсийн 0.5 гаруй хэмээр илүү байсан байна.
https://phys.org/news/2024-05-hottest-summer-years.html