Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 22-ноос 25-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байна.

2024 оны тавдугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгороор 25-30 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 17-19 хэм дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, борооны өмнө түр зур ширүүснэ. Өдөртөө 16-18 хэм дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зур ширүүснэ. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.