Гадаад улсын иргэний өмчлөх эрхэнд халдаж, эд үйлсийг нь хулгайлсан таван тохиолдол өнгөрсөн долоо хоногт бүртгэгджээ. Баянзүрх, Сүхбаатар, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт БНХАУ,БНСУ, Малайз улсын иргэдийн өмчлөх эрхэнд халдаж, гар утас болон бэлэн мөнгийг нь дээрэмдэж, хулгайлсан хэрэг гарчээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн 37 настай Б-г үл таних хоёр этгээд хүч хэрэглэхээр заналхийлж, эд зүйлийг нь дээрэмдсэн байна. Иймд гаднын улсын иргэдийг биедээ их хэмжээний бэлэн мөнгө авч явахгүй байх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг жуулчдынхаа аюулгүй байдлыг анхаарч ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.