Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог билээ. Хсарин өнөөдрийн хуралдаанаар:
- 2024 оны зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлвийн талаар Гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар
- ""Түүхэн аялал жуулчлалын цогцолбор"-ыг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл
- Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл
- “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын тогтоолын төсөл
- “Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай" Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.