“Сайханы сарлаг-2024” Өмнөговь аймгийн Ёлын аманд болно

“Сайханы сарлаг-2024” арга хэмжээ Говь гурван сайхан уулын Ёлын аманд 10 дахь удаагаа 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдана. 

Зохион байгуулах арга хэмжээ: 

1. Сарлагийг тоолох бүртгэх, сарлаг бүрд урамшуулал олгох /тугалд олгогдохгүй/

2. Сарлаг үхрийг уналга эдэлгээнд ашиглах, сургаж номхруулах 

3. Сарлаг болон бусад малын сүү, цагаан идээ, ноос, ноолуур, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 

4. Сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн 

5. Сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах 

6. Хамгийн сайхан тоноглож, гаршуулсан сарлаг 

7. Сарлагийн уралдаан, сарлаг булгиулах 

8. Сарлагийн баярт оролцогчдыг хамруулан хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээнийг сум бүр зохион байгуулна.