Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэж байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн.
Иймд болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна.
Үерийн үед бид юу хийх вэ
- Гэрэл цахилгаанаа унтрааж салгах
- Үер болохоор хэмжээний бороо орох үед аль болох өндөрлөг газар руу очих
- Орон нутгийн тусламжийн дугаарт хандах
- Хүчтэй урсаж байгаа усыг гатлахгүй байх
- Савласан цэвэр ус эсвэл буцалгасан ус хэрэглэнэ.