Бэлчээрийн мал аж ахуй фермийнхээс илүү

Бэлчээрийн мал аж ахуй фермийнхээс илүү гэхээр зарим нь хүлээж авахгүй юм. Манай эрдэмтэн судлаачид энэ тал дээр санал нэг. Өөрсдийгөө тоодоггүй хүмүүст зориулж, тэдний шүтдэг гадны эрдэмтдийн дүгнэлтүүдээс оруулъя.
  • Миссуригийн Их Сургуулийн профессор Дэвид Л.Смит: Бэлчээрийн малын маханд омега-3, Е аминдэм зэрэг ашиг шим фермийн малынхаас их байдаг. (Smith, D. L., et al. "Effect of pasture and grain finishing on beef quality." Animal science)
  • Огайо мужийн Их Сургуулийн профессор Тед К.Стэнли: Бэлчээрийн мал стресст автах нь бага, фермийн малд нийтлэг тохиолддог өвчлөл болон гэмтэл бэртлээс хол. (Stanley, T. C., et al. "Effects of housing system and stocking density on behavior and adrenal gland catecholamine levels of laying hens.")
  • Умард Каролины Их Сургуулийн профессор Майкл К.Клемент: Бэлчээрийн мал аж ахуйн хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь фермийнхээс бага. (Clement, C., et al. "Life cycle assessment of broiler chicken production systems: A comparison of conventional, organic, and pastured systems." Agricultural systems)
  • Тафтсын Их Сургуулийн профессор Марта С.Холл: Бэлчээрийн малын мах антибиоток, нэмэлт даавар бага агуулах тул хүний эрүүл мэндэд сайн. Фермийн малын мах бэлчээрийн малынхыг гүйцэхгүй. (Hall, M. S., et al. "Dietary fat intake and risk of type 2 diabetes: A systematic review and meta-analysis.")
Манайх шиг өргөн уудам нутагтай, мал сүрэг арвинтай улсын уламжлал бол бэлчээрийн МАА. Газар нутаг багатай, мал бэлчээрлүүлэх нөхцөлгүй жижиг улсуудын шийдэл нь ферм.
 
Эх сурвалж: Dugarsuren Gun-Uils