Баянхонгор аймгийн Богд сумын Цэлгэр багийн “Монголын хоолой” гэдэг газар энэ сарын 6-ны өдрийн 18:34 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 18:41 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Богд сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчидаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд Баянговь сумын зарим иргэдэд сул мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээллээ.