Хан Хэнтийн УТХГ-аас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон дахь хамгаалалтын захиргааны Хүдэр хэсгийн Ходоод мод үржүүлгийн газарт мэргэжилтнүүд болон Хүдэр хэсгийн байгаль хамгаалагчид, эко клубийн хүүхдүүд, идэвхтэн байгаль хамгаалагч нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа. Ажлын бүрэлдэхүүн 0.5 га газарт хөрс боловсруулалт хийн далан хайрцаг бэлтгэж, шинэс болон хайлаас модны үрийн тарилт хийж, нар бууруулах сүүдрэвч тор татлаа.