Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Алтайн салбар уулсаар салхитай, ихэнх нутгаар дулаан байх боловч 03-нд баруун болон төвийн аймагуудын нутгаар бороо орж, сэрүүснэ. 

2024 оны есдүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 12-17 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 17-22 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 22-24 хэм дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.