Ойрын 2 хоногт нийт нутгаар бороо орохгүй, дулаарна

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын 2 хоногт нийт нутгаар бороо орохгүй, дулаарна.

2024 оны есдүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийнөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. 21-23 хэм дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. 18-20 хэм дулаан байна.