Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь цэргийн ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч дэглүүлсний улмаас хүнд гэмтэл авч Цэргийн төв эмнэлэгт мэс засалд орох гэж байна” гэх мэдээллийг “2024 оны есдүгээр сарын 3-ны өдөр олон нийтийн сүлжээгээр цацсан.
Цагдаагийн байгууллагаас дээрх мэдээллийн мөрөөр холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтан, цэргийн алба хаагчдаас тайлбар, мэдээлэл авч, шалгах ажиллагаа хийж эхэлсэн бол ХЭҮК ч шалгалтаа эхлүүлсэн ба дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх болно" гэв. Дэглүүлэн хүнд гэмтэл авч яаралтай хагалгаанд орсон хоёр байлдагчийн ар гэрт энэ тухай огт дуулгаагүй байсан бөгөөд дам хүнээс энэ талаар сонссон гэж байгаа. Харин ХХЕГ "Бид харин ч үзлэгээр өвчнийг илрүүлсэн" хэмээн мэдэгдээд буй. ЦЕГ, ХЭҮК зэрэг холбогдох газруудын шалгалтаар нөхцөл байдал удахгүй тодорхой болох биз ээ.