Өчигдөр буюу есдүгээр сарын 08-нд нүхэн жорлонд унасан 3 настай охиныг Онцгойгийн алба хаагчид аварчээ.
Бага насны хүүхэд жорлонд унасан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад өчигдөр буюу есдүгээр сарын 08-ны 08:30 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн албан хаагчдыг очход, Н /3 настай эмэгтэй/ нь 2.5 м гүн нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргасан байна.