Экологийн цагдаагийн албанаас мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэ оны наймдугаар сарын 7-ны өдрөөс Улаанбаатар хотыг тойрсон шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт шалгалт хийжээ.
Хяналт шалгалтаар 25 мянга гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийн 64 зөрчил илрүүлснээс орон нутгийн зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж байгууллагын зургаан автобуснаас хууль бусаар агнасан байж болзошгүй 13 ширхэг тарваганы эд эрхтэн, хуш модны цайруулсан самар 170 кг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тус тус илрүүлж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.