Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна.

2024 оны есдүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 12…17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 15-17 хэм дулаан байна.